2025 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ

2025 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ

Өвлийн Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл эхэлснийг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс мэдээллээ.

Бүртгэл 2025 оны есдүгээр сарын 29-ний 14:00 цагт эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn сайтаар явагдана.

Өвлийн буюу тухайн жилийн хоёр дахь шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, зургаадугаар сард зохион байгуулагдсан ЭШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд