ХЗБХ: ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ТӨСВИЙГ ХАСМААРГҮЙ БАЙНА ГЭДЭГ БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЛЭЭ

ХЗБХ: ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ТӨСВИЙГ ХАСМААРГҮЙ БАЙНА ГЭДЭГ БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.09.29/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж төрийн албан хаагчдын давхардлыг арилгах, төсвийг хэмнэх зорилгоор төрийн албан хаагчдын орон тоог есөн хувь бууруулах бодлого барьж байгаа. Тус бодлого нь байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явах боломжийг хязгаарлаж болзошгүй байгааг гишүүд хэллээ.

Хууль зүйн сайдын мэдээлж буйгаар 2025 оны төсвийн тодотголоор мянга орчим орон тоог бууруулж, 97.2 тэрбум төгрөгийн урсгал зардал хэмнэсэн. Хөрөнгө оруулалтын зардал 3.2 тэрбум төгрөг, нийт хууль зүйн салбарын төсөв 101 тэрбум төгрөгийн зардал хасагдаж батлагдсан. Харин 2026 оны төсвөөс 44 тэрбум төгрөгийн зардлыг танасан гэв. Хууль зүйн салбарын төсөв танагдах нь хууль хэрэгжүүлэх, хүний эрхийн зөрчил үүсэх нөхцөл үүсэх вий гэсэн болгоомжлол байгааг гишүүд хэлж онцоллоо. Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. УИХ-аас бодлого гаргаад хууль батлаад, хуулийн хэрэгжилтийг хангах гэхээр хууль сахиулах байгууллагуудын хүний нөөц, барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийн дутагдалтай байдаг. Гэтэл хуулийн салбарын төсвийг жил бүр хасдаг байдлыг гишүүд шүүмжлэв. Мөн нийгмийн хөгжлийг дагаад аливаа донтолттой иргэд нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой тодорхой санхүүжилтийг донтолттой тэмцэхэд зориулж, төрийн бодлого гаргах шаардлага үүссэн гэдгийг гишүүд хэлсэн юм. Тухайлбал, 2026 оны төсөвт Архидан согтуурахтай тэмцэхэд 88 сая төгрөг суулгасныг чамлалттай байна гэв. Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд