Самар түүхээр яваад сураггүй болсон 35 настай эрэгтэйг нас барсан байдалтай олжээ

Самар түүхээр яваад сураггүй болсон 35 настай эрэгтэйг нас барсан байдалтай олжээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн "Илүүрийн гол" гэдэг газарт \ аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км\ самар түүхээр явсан гурван иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан үед иргэн Д \35 настай, эрэгтэй \ сураггүй алга болжээ. Улмаар энэ талаарх дуудлагыг онцгой байдлын газар 09 сарын 24-ний өдөр 18:45 цагт хүлээн авсан байна. 

Ингээд дуудлага мэдээллийн дагуу чтус амйгийн онцгой байдлын газрын алба хаагчид, "Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газар"-ын ажилтнууд, ар гэрийхэн, орон нутгийн иргэд иргэн Д\35 настай эрэгтэйг\ эрэн хайх ажилллагааг зохион байгуулж, нас барсан байдалтай байсныг мөн өдрийн 10:30 цагийн орчимд олж,  тус сумын Цагдаагийн хэсгийн байцаагчид хүлээлгэн өгчээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд