Засгийн газрын ээлжит  хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

 - “Монгол Улсад 2026 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл -Олон улсад авто замаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

-“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл -“Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”/ -Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл / “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”/ -Бусад асуудал танилцуулах асуудал

-Худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг сайжруулж хууль, журамд нийцүүлэн шуурхай зохион байгуулах төлөвлөгөөний талаар -Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагаа, дуудлага хүлээн авах, өргөдөл, гомдол бүртгэх, шилжүүлэх системийг сайжруулахтай холбогдуулан авах арга хэмжээний талаар -“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн босголтын ажлын явцын талаар тус тус хэлэлцэнэ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд