Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр гурван удаагийн арилжаагаар нийт 595.2 мянган тонн нүүрсийг 43.8 сая ам.доллараар арилжаалсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байсан бол түүнээс хойш хамгийн өндөр дүнтэй арилжааг /2025.09.30/ хийлээ.
Өчигдөр Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 4 удаагийн арилжааг амжилттай хийж 62.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.22 сая тонн нүүрсийг худалдав.
Арилжаанд нийт 7 харилцагч оролцож БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлтэй 512 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 512 мянган тонн эрчим хүчний нүүрс, Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй 192 мянган тонн эрчим хүчний нүүрс тус тус худалдан авлаа.