Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуугийн вакцинжуулалтын явцын талаарх мэдээлэл өглөө.
Ж. Чинбүрэн: 300 мянган хүнд томуугийн вакцин зайлшгүй хийх ёстой. Ард иргэдийн хамрагдалт ман өндөр байгаад баяртай байна. Вакцин хийж эхлээд удаагүй, 9 дүгээр сарын 30-ны байдлаар 60 хувьтай хамрагдаад байна. Нийслэлд 62 хувьтай, орон нутагт 57 хувьтай байна. Зургаан сартайгаас таван нас хүртэл 160 мянган хүүхдээс 96 мянга нь хамрагдсан байна. Жирэмсэн эмэгтэйчүүд 2320 хүн хийлгэх шаардлагатайгаас 62 хувь нь хийлгэсэн байна.
65 наснаас дээш 62 мянган иргэн байгаагаас 50 хувь нь хамрагдаад байна. Томуугийн вакцинд эрүүл мэндийн салбарынхан бүгд хамрагдах ёстой ч одоогоор 30 мянган хүн хамрагдаад байгаа нь маш муу үзүүлэлт. Өвчлөл ихсэх үед салбарын ачаалалд сөрөг нөлөө үзүүлнэ.
Аймгуудаас Сэлэнгэ 97 хувьтай, Архангай 90 хувьтай байгаа бол Баян-Өлгий аймаг ердөө 20 хувиар сүүл мушгиж байна.
Томуугийн вакцинд хамрагдсанаар нэг талаар ханиад томуу хүндрэхгүй байх, нөгөөтэйгүүр, өвчлөл ихсэх үед эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэхээс сэргийлж байгаа юм гэлээ.
ЭМДС-гийн санхүүжилт зогссоноос болж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж буурч байгаа. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгааг асуухад “ЭМДС-гийн 2025 оны нийт төсвөөс 326 тэрбум төгрөгийг өмнөх оны өрийг барагдуулахад зарцуулсан. Энэ онд төлж чадаагүй төлбөрийг дараа жилийн төсвөөс төлдөг байдлыг болиулахын тулд санхүүгийн сахилга баттай байхыг шаардаж байгаа юм. Хэрвээ тэр мөнгө байсан бол энэ ондоо хангалттай хүрэх байсан. Сангийн төсвийг нэмээд байдаг, мөнгө нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болоод байдаг байж болохгүй. Тиймээс бид энэ сангийн хулгайтай тэмцэх ёстой.
Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ЭМДС-гаас олгох 165 тэрбум төгрөгийн санхүүжилт 8 дугаар сар гэхэд гараад дуусчихсан. Улсын эмнэлгрүүд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа” гэв.