Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын чуулганы /2025.10.02/-ны өдрийн хуралдаанаар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа: ХАА-н хууль, Хүнсний хууль гэх мэтчилэн хуулиудыг нэг хүн авторлаад орж ирж байгаад баяртай байна. Эрүүл мэндийн салбарт маш том урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулах, бидэнд тохиолдоод байгаа том том асуудлуудыг багасгах ул суурьтай хууль батлагдах гээд ярилцаад сууж байна.
Нэгдүгээрт, хүнсний баяжуулалтын хууль гэж маш чухал хууль нэлээн асуудлууд болж байж 2017 онд батлагдсан. Хэрэгжилт нь бага байгаад байгаа. Тэгэхдээ энэ хүнсний баяжуулалтын хуультай энэ хууль маань хэрхэн уялдаж байгаа билээ?
Хоёрдугаарт, Хүнстэй холбоотой олон нийтийг хамарсан хордлого, дэлхийд харанга дэлдээд байгаа бактерийн дасал гэх зэрэгт эрүүл мэндийн үнэлгээ эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ энэ хуульд орсон уу?
Гуравдугаарт, шим тэжээлтэй холбоотой. Шим тэжээл гэдэгт бид калори яриад л эсвэл турж таргалах тухай асуудал яриад байдаг. Үнэндээ энэ чинь маш нарийн шинжлэх ухааны үндэслэлтэй. Маш олон бичил шим тэжээлүүд байгаа. Энэ асуудлыг бид нар нарийвчлаад мэдээллийн сан дээр тулгуурлаж оруулж байгаа юу? Ингэхдээ хамгийн гол нь мөнгө санхүү төгрөгийг нь хуультайгаа хамтарч оруулж ирж байгаа юу? Нэмээд хүнстэй холбоотой хуулиудын хэрэгжилт маш бага байна. Энэ хууль батлагдсанаараа хэрэгжилт нь сайжирна, тэдэн хувийн хэрэгжилттэй болно гэсэн баталгаа нь юу байна аа?
Дөрөвдүгээрт, Төрийн худалдан авалттай холбоотой асуулт байна. Төрөөс маш их мөнгө зарцуулж сургууль, цэцэрлэг, хүчний байгууллагууд худалдан авалтуудыг хийдэг. Эдгээр дээр үнэхээр шим тэжээлтэй хэрэгтэй ялангуяа хүүхэд багачуудын тархины хөгжил, биеийн хөгжил, зайлшгүй шаардлагатай шим тэжээлийг өгч болдог, эрүүл сайн зохистой хоол хүнсийг илүү хямдралтай, илүү хүртээмжтэй, илүү боломжтой болгох тал дээр энэ хууль дээр хууль санаачлагч яаж идэвх санаачилга гаргаж ажилласан бэ? Эдгээр асуудлуудаас болоод дараа дараагийн нэлээн олон асуудлууд хөндөгдөнө. За баярлалаа. За хууль санаачлагч УИХ-ын гишүүн Мандухай хариулъя.