ШӨНИЙН ТЭЭВРИЙН ХОЁР ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

ШӨНИЙН ТЭЭВРИЙН ХОЁР ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

“МСМ групп" ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх замыг шөнийн цагаар хааж шугам сүлжээний ажил хийхтэй холбоотой шөнийн тээврийн хоёр чиглэлд түр өөрчлөлт орно.

Хан-Уул дүүрэг, 2, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд "МСМ групп" ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж цэвэр усны нэвтрэх сувагчлал байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ.

Зам хаахтай холбогдуулан шөнийн тээврийн ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”, ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлийн замналд өөрчлөлт орж, ТЭЦ-3 замаар тойрч зорчихоор болсон байна.

Хаах хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 23:00 цаг

2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 23:00 цаг

Нээх хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 06:00 цаг

2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 06:00 цагт нээнэ.

газрын зураг ба "ХАН-УУЛ ДУРЭГ 3, 20 дуГААР ХОРОО чингисийн ΘΡгΘΗ челее, ЯАРМАГИЙН ГУУРНИЙ 3YYH ТАЛААС АЖИЛЧНЫ ГУДАМЖ ХУРТЭЛХ ХЭСЭГЧИЛСЭН ХЭсэг ЗАСВАР, шинэчлэлтийн УЕЭРХ нийтийн ТЭЭВРИЙН УИЛЧИЛГЭЭНИЙ телевлелт Зам дээр ажил хийгдэх хугацаа: Эхлэх: 2025 оны 03-ны едер 23:00 цаг Дуусах: 2025 оны дугаар сарын 04-ниЙ едер 06:00Цаг, Эхлэх: 2025 оны 10 дугаар сарын 04-ний едер 23:00 цаг Дуу Дуусах: 2025 оны 10 дугаар сарын 05-ны едер 06:00цаг тец ТЭЦЗХК ХК Чиглэл: шУ:2, ШУ:4 MSM GROUP ЯАРМАГИЙН Ийн TYYP ЭРЭЛ XK tg" гэсэн бичвэр нарын зураг байж магад



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд