Д.Энхтуяа: Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой

Д.Энхтуяа: Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмадуудны асрахуй, сувилахуй үйлчилгээг олон улсын стандартад хүргэх ёстой. Үүний төлөө сайн бодлого санаачилж хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэж байр сууриа илэрхийлдэг. 

Тэрээр, 2026 оны улсын төсөвт ахмадуудын тэтгэврийг ердөө 6%-иар нэмэх төдий тусгасан нь амьдралд нь дорвитой дэмжлэг болж чадахгүй. Харин  ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

 

Өнөөдөр Монголд 414 мянга орчим ахмад тэтгэвэр авч байгаагаас:

  •  50% нь доод хэмжээний тэтгэвэртэй
  •  93% нь 1.5 сая төгрөгөөс доош тэтгэвэр авч байна.

Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэхэд ойролцоогоор 4 их наяд төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг:

  •  Үр ашиггүй зардлыг танах,
  • Тансаг бүтээн байгуулалтын төсвийг оновчтой болгох,
  • Нүүрсний хулгай зэрэг авлигын хэрэгт алдсан хөрөнгийг нөхөн төлүүлэх замаар бүрэн гаргах боломжтой хэмээн тайлбарлалаа.  Жишээ нь, нүүрсний хулгайд алдсан 44 их наяд төгрөг нь ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхэд шаардлагатай мөнгийг 11 дахин нөхөх хэмжээний хөрөнгө юм.


Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд