Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан "Оюу Толгой" төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал /2025.10.08/ боллоо.
Ажлын хэсгийг сангийн сайд Б.Жавхлан 2025 оны 9-р сараас эхлэн ахлан ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанаар "Оюу толгой" төслийн хүрээнд хувь нийлүүлэгчийн зээлийн хүүгийн нөхцөлийг зах зээлийн зарчимд нийцүүлэх, зээлийн хүүгийн асуудлыг долоон жилд нэг удаа хөндөх тухай гэрээний заалтыг дахин авч үзэх зэрэг асуудлыг хэлэлцэж, хөрөнгө оруулагч талтай ярилцахаар тогтлоо. Мөн холбогдох албаныханд "Оюу толгой" төслийн хувь нийлүүлэгчээс олгосон зээлийн хүүг бууруулах хэлэлцээрт Рио Тинто компанийн төлөөллийг даруй оролцуулах ажлыг яаралтай зохион байгуулах үүрэг өглөө.
