Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөвсгөл аймагт самар түүхээр яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийн хүсэлтээр түр зогсоожээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09-р сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлджээ. Хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09-р сарын 22-ны өдрийн 14:40 цагт өгсөн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газар болон ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г 09.22-ны өдрөөс 10.09-ний өдрийг хүртэл хугацаанд эрэн хайх ажиллагааг алга болсон гэх газраас 20 км-ийн тойрогт зохион байгуулан үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ.