Авто ослын улмаас жолооч, зорчигч нарын 5 хүний амь хохирчээ

Авто ослын улмаас жолооч, зорчигч нарын 5 хүний амь хохирчээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 10-р сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад “Жолооч нь Toyoto Prius маркийн автомашин жолоодож яваад зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан Volvo маркийн автомашины араас мөргөж, ослын улмаас жолооч, зорчигч нарын 5 хүний амь хохирсон” нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч та

Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;

Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;

Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;

Зорчих хэсгийг чөлөөлөх;

Ослын дохионы гэрлээ асаах, ослын зогсолтын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд