Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Я.Содбаатар: Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар МАН-ын УЗ хуралддаггүй. Яагаад гэвэл МАН-ын дүрэмд намын бага хурал буюу Төлөөллийн төв байгууллага гэж байдаг. Энэ байгууллага ерөнхий сайдыг томилож сонгодог. Мөн удирдах зөвлөл байгуулагддаг бага хурлаасаа. Бага хурлаасаа намын ерөнхий нарийн бичиг сонгогддог. Өөрсдийг нь сонгодог буюу Төлөөллийн төв байгууллага нь доод шатны удирдах зөвлөл төв байгууллагынхаа шийдвэрийг зөв буруу гэж ямар нэгэн дүгнэлт хийж болдоггүй. Тийм ч учраас ерөнхий сайдыг огцруулж байгаа үед намын удирдах зөвлөл ямар нэгэн шийдвэр гаргадаггүй. Ийм учраас Удирдах зөвлөл ерөнхий сайдын асуудлаар хуралдахгүй. Хэрвээ хуралдахын бол намын дүрмийн зөрчил болно.
УИХ-ын бүлэг удирдах зөвлөлөөс чиглэл авч хуралддаг тийм заалт байхгүй. Энэ бол УИХ-ын тухай хуулийн заалттай. Намын ажил намын ажлаараа төрийн ажил төрийн ажлаараа явах ёстой. Намын бүлэг хуралдаж энэ УИХ-д хэлэлцэж байгаа улс орны чухал асуудлуудаар тодорхой шийдвэр гаргах нь бүлгийн үүрэг. МАН-ын хувьд бол цаг үеийн тодорхой асуудлуудаар хуралдахаар дотроо ярилцаж байна.
МАН-ын 300 гаруй мянган гишүүд хагарч хуваагдсан асуудал бол байхгүй байгаа. Намын ажил бол хэвийн явагдаж байна. Харин Парламент дээр байгаа бүлгийн 68 гишүүний хувьд УИХ-ын даргыг огцруулах , ерөнхий сайдыг огцруулах асуудлуудаар тодорхой санал зөрөлдөж байгаа зүйлүүд бол байна. Энэ асуудлуудыг намын болоод улс орны нийтлэг эрх ашгийн төлөө хуралдаж ярилцаад ойлголцох ёстой. Тэр цэг бол намын бүлгийн хуралдаан байх болно.
Намын удирдах зөвлөлөөс УИХ дахь бүлэгт чиглэл өгөхийг УИХ-ын хуулиар хориглодог. Ерөнхий сайдын асуудлаар өмнө нь ч одоо ч намын дүрмээрээ Удирдах зөвлөл байгуулагддаг дээд шатныхаа хурлын гаргасан шийдвэрийг буруу зөв гэж доод шатны байгууллага гаргадаггүй дэг журамтай.
Б.Энхбаяр гишүүнийг хөөх шийдвэрийн хувьд манай УИХ-ын болон намын зарим гишүүд энэ шийдвэрийг эргэн харахыг Хяналтын ерөнхий хороонд хүсэлт тавьсан байгаа. Хяналтын ерөнхий хороо бол МАН-ын их хурлаас байгуулагддаг байгууллага. Би өмнөөс нь хариу тайлбар өгөх боломжгүй. Тэгэхээр намын ажил хийсэн ч төрийн ажил хийсэн ч ном журам, дүрэм хуулиараа явж байх ёстой.