Ц.Мөнхтуяа: Улс төртэй, төргүй багш нар цалингаа нэмүүлэх цаг нь болсон

Ц.Мөнхтуяа: Улс төртэй, төргүй багш нар цалингаа нэмүүлэх цаг нь болсон

Улс даяар багш нарын ажил хаялт зарлах гэж байгаатай холбоотойгоор тус салбараас улс төрд гарсан УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Ц.Мөнхтуяа: Боловсролын салбарын багш ажилчид маань үнэхээр аргагүй хүнд байдалд орсон учраас нийгмийн асуудал нь нилээн дордсон хэцүү байгааг бол нийгмээрээл мэдэж байгаа. 2017 оноос эхлээд багш нарын цалин яригдаж эхэлсэн. Энэ үеэс л эхлээд багш нарын цалинг үе шаттай нэмээд явсан бол өнөөдрийн энэ хүнд нөхцөл байдалд орохгүй байсан. Тийм учраас одоо төр засаг барьж байгаа нөхдүүдийн алдаа завхралаас болж ард иргэд хүүхдүүд хохирч байна. Үнэхээр харамсалтай байна. Ер нь УИХ-ын 126 гишүүн сандал судлын төлөө бие биеэнтэйгээ үзэлцэх гэж төрд гараагүй гэж ойлгож байгаа. Ард иргэдийнхээ өмнө төрийнхөө сүлдний өмнө тангараг өргөж улс эх орныхоо төлөө ажиллана гэж гарсан хүмүүс маань өнөөдөр сандал суудал булаацалдаад эрүүл мэнд, боловсролын салбараа гадаа хаяцан. Ахмадууд нь жагссан маш хүнд байдалтай байгаа. Тийм учраас 126 гишүүн бүгдээрээ дэмжээд багш, эмч, ахмадуудынхаа цалин хөлс, тэтгэвэрийг нэмье гээд шийдвэр гаргахын бол ганц сангийн сайд Б.Жавхлан юу ч гэж яриад нэмэргүй. Ер нь бол энэ асуудлыг 126 гишүүн л шийднэ. Сангийн сайд ганцаараа шийдэхгүй ш дээ. Өнөөдөр 126 гишүүн байснаараа салбар салбарын нийгмийн төлөөллүүд ороод энэ асуудал дээр бол нилээн ажил хэрэгч байр суурьтай оролцож байна. Төсөвийн хувьд ч тэр нилээн сайн хянадаг хардаг болсон байна. Төсөвт тэвчиж болох зардлууд гээд байгаа тэрийгээ тэвчээд зам, гүүр, барилга гэхээс илүү хамгийн түрүүнд хүнлүүгээ чиглэсэн хүний хөгжилрүүгээ бодлогуудаа явуулахгүй бол багш, эмч нарын цалин хөлс бол арай дэндүү дэлхийн доог шившиг болох цалин авч байгаа. Багш нар өнөөдөр 400 долларын цалин авч байна. Гэтэл Шведэд өнөөдөр 13 сая төгрөгийн цалин авдаг шүү гээд багш нараас надад чат ирсэн. Энэ бол эмгэнэл. Өнөөдөр дор хаяж мянган долларт хүргэе л гэж байгаан. Багш нарын ажил хаялтыг улс төртэй холбоод байгаа асуудал нь өнөөдрийн нөхцөл байдал нь өөрөө улс төржчихсөн байна ш дээ. МАН дотроо хоёр хуваагдсан байна. Манай нам бол яг хүлээлтийн байдалтай байна. Бид өөр улс төрийн намын дотоод асуудалруу орох боломжгүй.  МАН-ын зодоонд дундуур ардын багш нар орох ямар хэрэг байнаа гээд яриад байх шиг байна лээ. Ер нь бол Улс төртэй, төргүй багш нар цалингаа нэмүүлэх цаг нь болсон. Багш нарын тэмцлийг угаасаа нэг иймэрхүү байдлаар л дардаг. Тиймээс багш нарын цаг ирсэн тэмцэх нь зөв гэж үзэж байгаа. Хүүхдийн эрхийн тухайд бол багшийнх нь эрхийг хамгаалахгүй юм бол хүүхдийн эрх давхар зөрчигдөнө. Монгол улс  төртэй юм бол төрд ажиллаж байгаа багш нарынхаа цалин хөлс нийгмийн баталгааг хангах үүрэгтэй.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд