Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2025 оны 09 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 52 412 768 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1
7 орон таарсан 4
6 орон таарсан 48
5 орон таарсан 468
4 орон таарсан 4726
3 орон таарсан 47416
баримт тохиролд таарч азтан боллоо.
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Чингэлтэй дүүрэг +46%, Налайх дүүрэг +43%, Баянхонгор аймаг +27%, Баянзүрх дүүрэг +25%, Ховд аймаг +23%, Сүхбаатар дүүрэг +22%, Дархан-Уул аймаг +21%, Сэлэнгэ аймаг +20% байлаа.