Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийж ЕБС, СӨБ-ын багш нар тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зохион байгуулж байгаатай холбогдуулан хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх зорилгоор Телевизүүдийн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд теле хичээлийг улс орон даяар шууд дамжуулан хүргэж байна.
2025 оны 10 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд 9:00-17:00 цагийн хооронд дараах сувгуудаар теле хичээлийг хүлээн авч үзээрэй.
- 1-2-р анги NTB суваг
- 3-4-р анги TM суваг
- 5-6-р анги ETV
- 7-8-р анги EduTV суваг
- 9-р анги TV5 суваг
- 10-р анги Tenger TV
- 11-р анги Star TV
- 12-р анги 25TV
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн энэ өдрүүдэд хүүхдүүдээ хичээл үзэх боломжийг бүрдүүлэн идэвхтэй хамруулаарай.

