Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.10.16/-ийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2, 46.2.3 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хууль дахь Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг илтэд дордуулж, зөрчиж байна гэж үзээд Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргалаа. Тус асуудлыг байнгын хорооны олонх дэмжиж, байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Гишүүдийн зүгээс сонгон шалгаруулах журмыг эргэж харах, УИХ-аас баталсан хууль, журам хоёр зөрчигдөж байгааг гишүүд шүүмжилж байв. Хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Санал хураалтыг дараагийн хуралдаанаар явуулахаар тогтов.