Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Сүүлийн жилүүдэд дугуй, цахилгаан дугуй, скүүтер, мотоцикл, мопед зэрэг тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр осол, гэмтлийн тоо эрс өсч байна. Ялангуяа, цас орж, зам халтиргаа, гулгаатай болсон үед дээрх төрлийн гэмтлийн тоо эрс нэмэгддэг. Тиймээс замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 10 дугаар сарын 20-ны өдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах салбар зөвлөл мэдээллээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд