Шадар сайд Т.Доржханд эрчим хүчний шинэчлэлийн хүрээнд Их Британид улсад айлчилж байна

Шадар сайд Т.Доржханд эрчим хүчний шинэчлэлийн хүрээнд Их Британид улсад айлчилж байна

Энэ хүрээнд Шадар сайд Т.Доржханд Монголын хөрөнгө оруулалтын форум, эрчим хүчний семинар, дэд бүтцийн семинар зэрэг арга хэмжээнүүдэд оролцож, Британийн Засгийн газрын холбогдох албаны хүмүүс болон эрчим хүч, дэд бүтэц, банк санхүүгийн салбарт тэргүүлэх компаниудтай уулзалт хийж байна. 

Мөн Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг-Номхон далайн сайд Сийма Малхотра-тай уулзаж, Монгол-Британийн хоёр талын харилцааны асуудлаар, тэр дундаа эрчим хүч, газрын ховор элемент, байгаль орчин зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлээр санал солилцов.  Уулзалтаар Шадар сайд Т.Доржханд ирэх онд манай улсад болох СОР17-д Британи Улсаас өндөр түвшинд төлөөлөгч орно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд