Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын чуулганы /2025.10.25/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Нэгдүгээрт, ҮХЦ-ийн дүгнэлт гарч 2025 оны 10 сарын 22-ны өдрийн дүгнэлт гарсан. Мэдээж УИХ хууль дээдлэх гэдэг утгаараа энэ дүгнэлтийг хүлээж авч байгаа. Энэ дүгнэлт гарсантай холбогдуулаад өнөөдрийн энэ чуулган арай ондоогоор хуралдах ёстой. Өөрөөр хэлбэл 10 сарын 17-ны өдрийн чуулганы хуралдаан ирцтэй юу, үгүй юу, тэр хуралдаанаар хэлэлцсэн бид нарын асуудлууд, төсөвтэй холбоотой асуудлууд, төсвийн хүрээний мэдэгдэл гэх зүйлүүд чинь үндсэндээ хүчингүй болоод байна. Тэгэхээр бид цаашдаа Үндсэн хуулиа зөрчихгүйн тулд энэ дүгнэлтийг хүлээж авахын тулд энэ хуралдааныг түр завсарлуулах шаардлагатай байна. Энэ би дүгнэлтийг та бүхэнд нэг уншаад үз танилцуулаадахъя. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хууль зарлиг УИХ Ерөнхийлөгчийн бусад шийдвэр түүнчлэн ЗГ-ын шийдвэр Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцээгүй гэж ҮХЦ шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж шийдвэр хүчингүй болно гэж заасныг хэрэгжүүлэх шаардлагатайг дурдах нь зүйтэй гэсэн байна. Хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг нь Цэц бол тогтоол гаргаагүй дүгнэлт гаргачихсан. Дээрээс нь өнөөдрийн гаргасан тогтоолууд хүчингүй болно гэдгийг УИХ өөрсдөө шийдвэрлэ гэсэн утга агуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүчингүй болно гэж заасныг хэрэгжүүлэх шаардлагатай гэж байгаа.
Хоёрдугаарт, 17-ны өдрийн хуралдааны ирц маргаантай байгаа. Өөрөөр хэлбэл 17-нд хэлэлцсэн бүх асуудлууд маргаантай болж байгаа. Дээрээс нь ирцтэй холбоотой асуудал Цэц идэвхтэй үйлдэл, идэвхгүй үйлдэл гэсэн нэг зүйлийг гаргаад тавьчихлаа. Өнөөдөр яг энэ ирцтэй холбоотой асуудал идэвхтэй нь юм уу идэвхгүй нь юм уу гэдэг асуудлууд бий болчихлоо. Энэ мэтчилэн нэлээн маргаантай зүйлүүдийг Цэцэд нэгэнт гарсан шийдвэр байгаа бол шийдвэрийг хэдүүлээ хэрэгжүүлэх шаардалагатай. Мөн Дэгийнхээ хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулаад УИХ цаашаагаа хууль зөрчихгүй байх нөхцөлийг бий болгох шаардлагатай. Нарийн яривал Пүрэвдорж Дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн хэд хэдэн заалтыг зөрччихлөө. Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааныг Б.Пүрэвдорж дарга удирдах эрх зүйн орчин бүрдээгүй.