“Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, ахуйн хэрэглэгчдэд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлнэ”

“Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, ахуйн хэрэглэгчдэд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлнэ”

Хуваалцах Жиргэх

Ерөнхий агуулга: 
“Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, ажиллах боломжгүй амьдралтай эцэг эхчүүд бидэнд энэ төрөөс үзүүлдэг цор ганц бодит дэмжлэг болох ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ-ийг Монголын эрчим хүчний яамны сайд Чойжилсүрэн Эрчим хүчний зохицуулах хороо цуцалсан байна шүү эцэг эхчүүдээ. Ирэх долоо хоногийн даваа гаригийн өглөө Эрчим хүчний яамны гадаа цуглацгаая” гэсэн пост нийтэлжээ. Уг пост 63 реакц, 7 сэтгэгдэл авч, 17 удаа цааш түгээгджээ.


Баримт шалгалтын үр дүн:
Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчдэд тогтоосон тариф одоогоор өөрчлөгдөөгүй бөгөөд хүчин төгөлдөр хэвээр байна. Мөн уг тарифыг цуцалсан талаарх албан ёсны мэдэгдэл одоогоор гараагүй байна.
 

2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сугар Шүрэнцэцэг (архивласан хувилбар) нэртэй Facebook хуудсаас “Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, ажиллах боломжгүй амьдралтай эцэг эхчүүд бидэнд энэ төрөөс үзүүлдэг цор ганц бодит дэмжлэг болох ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ-ийг Монголын эрчим хүчний яамны сайд Чойжилсүрэн Эрчим хүчний зохицуулах хороо цуцалсан байна шүү эцэг эхчүүдээ. Ирэх долоо хоногийн даваа гаригийн өглөө Эрчим хүчний яамны гадаа цуглацгаая” гэсэн пост нийтэлжээ. Уг пост 63 реакц, 7 сэтгэгдэл авч, 17 удаа цааш түгээгджээ. 

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчдэд тогтоосон тариф огт өөрчлөгдөөгүй, хүчин төгөлдөр хэвээр байна.

Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт заасны дагуу “нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, бага орлоготой дараах ахуйн хэрэглэгчдэд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлнэ” гэжээ. Үүнд:

5.3.1.1. Тэжээн тэтгэх төрөл садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй байнгын асаргаа шаардлагатай ахмад настан;
5.3.1.2. Тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй нэн ядуу иргэн;
5.3.1.3. Ядуу, нэн ядуу амьдралтай 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг;
5.3.1.4. Төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.
5.3.2. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчдэд цахилгааны тарифыг мөрдөхөд эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан хэмжих хэрэгсэлтэй, хангагчтай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан, төлбөрийн үлдэгдэлгүй байх гэсэн нөхцлүүдийг хангасан байна.

Хуулийн энэ заалтыг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 638 дугаар тогтоолоор “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчдэд цахилгааны тарифыг мөрдөх журам”-ын дагуу, нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай, бага орлоготой ахуйн хэрэглэгчдэд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт хийжээ.

Хөнгөлөлтөд хамрагдах хүрээнд дараах төрлийн хэрэглэгчид багтдаг:

  • Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан – төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан.
  • Нэн ядуу хүн – тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй хүн.
  • Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг – ядуу, нэн ядуу амьдралтай, дөрвөн болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх эсвэл эцэг.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн – төрөлхийн болон удамшлын эмгэг, осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавхи нь алдагдсан, хөдөлмөрлөх болон бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хүн.

Тэгвэл одоогоор уг тарифыг цуцалсан талаарх албан ёсны мэдэгдэл байхгүй байна.

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 оноос хөнгөлөлт үзүүлж эхэлсэн

Шөнийн тарифын хөнгөлөлт нь жил бүрийн 11-р сарын 01-ээс дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэл үргэлжилдэг.

Харин 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар журамд өөрчлөлт оруулж, хөнгөлөлт үзүүлэх цагийг оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл сунгажээ.

Дүгнэхэд, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчдэд тогтоосон тариф одоогоор өөрчлөгдөөгүй бөгөөд хүчин төгөлдөр хэвээр байна. Мөн уг тарифыг цуцалсан талаарх албан ёсны мэдэгдэл одоогоор гараагүй байна.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Эх сурвалж: Монголын баримт шалгах төв / Mongolian Fact Checking Center - MFCC



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд