Н.Эрдэнэхүүг ХСҮТ-ийн захирлын ажлаас халсан нь хууль бус гэж шүүх шийдвэрлэжээ

Н.Эрдэнэхүүг ХСҮТ-ийн захирлын ажлаас халсан нь хууль бус гэж шүүх шийдвэрлэжээ

Хуваалцах Жиргэх

ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү энэ талаар "Гэнэт ажлаасаа халагдаж, улмаар нэр төрөө сэргээлгэхийн тулд Захиргааны хэргийн шүүхэд тухайн үеийн эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд холбогдуулж “...сайдын 2025.05.02-ны өдрийн Б/33 дугаар Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг ЗЕХ-ийн 52-р зүйлийн 52.5.1, ЗХШХШтХ-ийн 106-р зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай...” нэхэмжлэлийг гаргаад байсан билээ.

Тэгвэл энэ талаар тэрээр  Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 10-р сарын 07-ны өдрийн захирамжаар Т.Мөнхсайхан сайдын гаргасан тушаал үндэслэлгүй бөгөөд энэхүү захирамж гарсанаар хүчингүй боллоо гэсэн сайхан мэдээ бүхий захирамжийг гардан авлаа" хэмээлээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд