“ХАВЧИГДСАН ДУНДАЖ ДАВХАРГАА ХЭРХЭН АВРАХ ВЭ?” мэтгэлцээн болно

“ХАВЧИГДСАН ДУНДАЖ ДАВХАРГАА ХЭРХЭН АВРАХ ВЭ?” мэтгэлцээн болно

Хуваалцах Жиргэх

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийг 14:00 цагт болдог. Энэ удаагийн УИХ-ын асуулгын цаг буюу парламентийн мэтгэлцээн 10.31-ны өдөр болно.

“ХАВЧИГДСАН ДУНДАЖ ДАВХАРГАА ХЭРХЭН АВРАХ ВЭ” сэдвээр сөрөг хүчин буюу УИХ дахь Ардчилсан намын бүлгийг төлөөлж бүлгийн дарга, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Алтангэрэл, Ж.Баясгалан, Д.Жаргалсайхан,Ц.Мөнхтуяа, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, С.Эрдэнэболд, Д.Энхтуяа нар Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ.

Монголын төр засаг хариуцлагатай, ил тод байхын эхлэл Ерөнхий сайд нь хүссэн сэдвээрээ мэдээлэл өгдөг биш гишүүдийнхээ, сөрөг хүчнийхээ, ард иргэдийнхээ асуултад хариулдаг болох юм.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд