Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хүүхдийн мөнгө болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Өчигдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Аубакир хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байна. Хүүхдийн мөнгийг хасаж багш эмчийн цалин нэмэхээс өөр аргагүй, тийм саналууд төсвийн ажлын хэсэг дээр яригдаж байгаа тухай хэлэв. 2 долоо хоногийн өмнө нь би ЭЗБХ дээр Монгол улсын халамжийн зардлын 70 хувь эзэлдэг хүүхдийн мөнгийг бэлэн мөнгөөр 1,5их наяд төгрөг тараагаад байгаа нь инфляц өсгөж мөнгө биш цаас болгоод байгаа буруу бодлого гэж хэлсэн нь үг нь олон нийт дунд том шүүмжлэл авсан билээ.
Анх 2020 оны 5 сарын 6-нд МАН засгийн газар сонгуулийн өмнө 6 сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 100мянга төгрөг болгож Засгаас 547тэрбум₮ гаргахаар шийдвэрлэсэн байдаг. Үүний үр дүнд МАН 76-62 суудал авсан. Түүнийхээ дараа энэ мөнгийг болиулж чадалгүй өнөөг хүрсэн.
2024 оны сонгуулийн өмнө МАН ЭТТ хувьцааг 350,000₮ тарааж 1.1 их наяд₮ 2 сард цагаан сарын өмнө өгөв. Түүнийхээ дараа сонгуульд мөн адил зориулж 2024 оны 4 сард Шинэ хоршоо хөдөлгөөнийг санаачилж засгийн газрын мөнгөөр төрийн албан хаагчдыг дайчилж, малчдад 842 тэрбум төгрөгийн зээл олгосноос 38.8 тэрбум нь эргэн төлөгдсөн. Түүний эргэн төлөлт нь байхгүй. Үүний үр дүнд МАН ахиад л 68 гишүүнтэй болсон. Та бүхний сайн анхаарах ёстой зүйл нь энэ зүй тогтол юм. Яагаад сонгууль болохын өмнө иргэддээ мөнгө дансанд нь бэлэн мөнгөөр өгч болоод байдаг хэр нь энгийн үед багш эмч нарын цалинг нэмээд явж болдоггүй вэ? Хүүхдийн мөнгийг сонгуульд зориулж нэмснээ буцааж буулгаж чадахгүй байсан чинь азаар өөр намыг нэг гишүүн энэ буруу бодлогуудыг нь болохгүй талаар хэлэв. Энэ момент дээр тэр гишүүн шийдэж байгаа юм шигээр өөрчилье гэнэ. Өөрсдөө хэзээ ч хэлж галыг нь авахгүй ч сонгуульд зориулж иргэдэд таалагдах гэсэн бодлогуудаа үзэл санаа, зарчим ярьсан гишүүний санаачилгаар өөрчилж байгаа мэт жүжиглэх аж. Түүний дараа сонгууль дөхүүлээд ахиад нэг хөтөлбөр зарлаж иргэдэд мөнгө тараана. Ахиад сонгуульд үнэмлэхүй ялна. Цэнгүүн тог цахилгааны үнэ нэмсэн, хүүхдийн мөнгө хассан болгож харуулахад их амархан аж. Сөрөг хүчний 126-с 1 гишүүнд тийм эрх мэдэл байхгүй. Гэхдээ энэ аргыг нь одоо ойлгодог болов. Хамгийн гол нь юу ч өөрчлөгдөхгүй энэ чөтгөрийн тойрог үргэлжилнэ.
Иргэд хүүхдийн мөнгөний тухай үзэл бодол дээр нэлээн олон талаар саналууд гаргасны хамгийн нийтлэг шүүмж нь “Мөнгө цаас болоод байгааг бид бүхэн мэднэ, гэхдээ хүүхдийн мөнгийг хасахаас өмнө хасах танах, улсын төсвийн маш их мөнгө байгаа шүү дээ, энэ мөнгийг хаслаа гээд үр ашиггүй төслүүд шамшигдуулангуут байсаар л байна” гэсэн. Тэр нь ч үнэн. Би энэ саналтай санал нийлж байгаа.
Манай баг Лодойсамбуу, Бямбасүрэн нарын гишүүд бид 2026 оны төсөв дээр тараагдсанаас хойш хянуур сууж 88 зарчмын зөрүүтэй санал бэлтгэснээс 22-г нь төсвийн 3р хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр цаг хугацаанд өгсөн байгаа. Эдгээр 22 саналын нийлбэр дүн 1,2 их наяд₮. 600тэрбум төгрөг нь сонгуулийн амлалттай холбоотой шинэ хоршоо, Элдэв гоё нэртэй бизнесийн байгууллагуудад ялгавартай олгодог татаас өгөх сан, хөтөлбөрүүд. Анх сонсоход гоё нэртэй ч хэзээ ч энгийн залуу бизнес эрхлэгчид тэр жилийн 3хувийн хүүтэй мөнгө олдохгүй. Хэн нь банкнаас 20 хувиар зээл авч ажиллаад хэн нь төрийн дэмжих бодлогоор бага хүүтэй зээлд хамрагдах уу. Бүх салбарын бизнесийнхэндээ өгч чадахгүй бол энэ ялгавартай татааснуудаа болих цаг нь болсон.
Эрх ашиг, үзэл баримтлал нь аль нэг тал дээрээ таарвал түүнийхээ төлөө хоёр талаасаа ажилладаг. Тэгвэл өнөөдөр би та бүхэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Өнөөдөр засгийн газар хүүхдийн мөнгийг хасаж багш нарын цалинг нэмэх гэдгийг тойруу утгаар шахна, энэ жил орлуулж чадахгүй бол дараа жил явна. Тэгвэл хүүхдийн мөнгийг хасахгүйгээр Лодойсамбуу, Бямбасүрэн нарын 3н гишүүдийн гаргаж байгаа 1,2 их наядын төсвийг хасах саналыг иргэд өөрсдийн сонгосон УИХ гишүүдээс онлайнаар шаардаж, төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ чуулганд хасуулснаар хүүхдийн мөнгө үлдэж, улс хэрэггүй төсвөө танана.
Өмнө жил 24 суманд соёлын төв барихад 100 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2026 оны төсвийг олон нийтээр хэлэлцүүлсний үндсэн дээр соёлын төвд төсөв гаргахгүй байх шийдвэр олон нийтийн шахалтаар гарсан. Энэ бол чамлахааргүй том амжилт.
Тэгвэл энэ жил та бүхэнтэйгээ хамт 1,2их наяд₮ хүүхдийн мөнгөнд хүрэлгүйгээр хасах боломж байна. УИХ гишүүний хувьд саналаа тодорхой гаргасан, иргэдийн дэмжлэг, сэтгүүлчдийн тусламжтайгаар олон нийтэд зөв мэдээлэл хүргэж дараагийн долоо хоногийн чуулганд үр дүнд хүрцгээе гэв.