Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликейшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй, орон сууцанд амьдардаг, орон нутгийн бүртгэлтэй зэргээс шалтгаалж, шинэ аппликейшнээр бүртгүүлэх боломжгүй байгаа юм. Тиймээс хаягийн мэдээллээ шинэчлэхийг албаныхан зөвлөлөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн Дуудлага, харилцааны хэсгийн ажилтан Г.Оюунтунгалаг “Энэ жилээс “Хотула” аппликейшн ашиглан түлш борлуулж байна. Тус аппликейшнд 250 мянга гаруй иргэн бүртгэл үүсгээд байна. Энэ нь нэг өрхийн хаяг дээр олон хүн давхар бүртгүүлсэн гэсэн үг юм. “Нэг өрх- Нэг эрх” гэсэн журмын дагуу бид ажилладаг. Тиймээс Үндэсний статистикийн хорооны Хүн амын мэдээллийн сангийн өрхийн судалгаанд үндэслэн нэг өрхийн бусад гишүүн болон өрхийн бүртгэлд байхгүй иргэдийн картыг хааж байна. Орон нутгийн болон орон сууцны хаягтай хүмүүсийн карт хаагдаж байна. Нэг хашаанд хэд хэдэн айл тусдаа галлагаа хийж байгаа мөртлөө нэг өрхийн тэргүүнээр бүртгэл хийлгэсэн тохиолдол гарсан. Хэрэв ийм бол харьяа хороондоо очиж өрхийн мэдээллээ салгуулах хэрэгтэй. Мөн Улаанбаатар хотод амьдардаггүй бол карт хаагдана. Тиймээс шилжилт хөдөлгөөнөө шалгуулахыг зөвлөе. Байр хаягтай мөртлөө зуслангийн бүсэд галлагаа хийх гэж байгаа бол хорооноосоо тодорхойлолт авна. Тодорхойлолтоо “Тавантолгой түлш”-ийн чат руу илгээж болно. Мөн долоон дүүрэгт манай мэргэжилтнүүд ажиллаж, иргэдэд тулгарч буй асуудлыг шийдэх боломжтой. 7011-9400 дугаарт холбогдож болно” гэлээ.


