Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.10.29/-ийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.
Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тодруулбал, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.
Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн гол өөрчлөлт нь Түншлэлийн төслийн санхүүжилтийн хэлбэрээс нь хамаараад түншлэлээр төсөл хэрэгжүүлж байгаа этгээд зардлыг хэрэглэгчийн төлбөр хураамж болон төслийн орлогоор санхүүжүүлж байгаа тохиолдолд Сангийн яамаар хянуулаад санал дүгнэлт авахаар тусгасан. Мөн түншлэлийн төслийн зардлыг түншлэлийн гэрээнд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх, үгүй бол холимог хэлбэрээр одоо санхүүжүүлэх тохиолдолд заавал Сангийн яамнаас зөвшөөрөл авч Засгийн газрын хяналтын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрөл олгох өөрчлөлтийг хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан байна. Мөн хэрвээ зөвшөөрөхгүй бол үндэслэл тайлбараа түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэсэн заалт оруулсан байна. УИХ-ын гишүүд хуулийн төслийг салбарын сайдыг байлцуулж хэлэлцэх ёстой гэв. Биржийн арилжааг идэвхжүүлэхэд бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлагатай байгааг Уул уурхай эрдэс баялгийн яамнаас хэллээ.