Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хомсдолтой холбоотой асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “АИ-92 автобензиний хомсдол үүссэнтэй холбогдуулан ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Одоогоор шатахууны хомсдлыг бүрэн шийдвэрлэж, улсын нөөцийг хоёр дахин нэмэгдүүллээ. Өнөөдөр 22:00 цагийн үед нийт 110 вагон цистерн автобензин орж ирнэ.
Мөн ОХУ-ын Эрчим хүчний сайд болон шатахуун импортлогч компанийн удирдлагуудтай уулзалт хийж, шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тасралтгүй тээвэрлэлтийг хангах асуудлаар тохиролцоонд хүрсэн.
Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд ОХУ шатахуунаар тогтвортой хангах үүргээ илэрхийлсэн. Үүнээс гадна БНХАУ-аас ирэх сард 15,500 тонн шатахуун авахаар тохиролцсон бөгөөд одоо нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна.
Цаашид АИ-92 шатахууны хомсдол үүсгэхгүй байх чиглэлээр Засгийн газар төлөвлөгөөт арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.