Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын цалинг нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд Монголын эрүүл мэндийн ажилчдын ҮЭ-ийн холбоо, Эрүүл мэндийн яам болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөл уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар талууд хэлцэлд хүрч чадаагүй бөгөөд эмч, ажилтнууд 2026 онд багтаан үндсэн цалинг шат дараатай 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардсан хэвээр байгаа юм.
Түүнчлэн ажил хаялт зарлахаар 14 эмнэлэг нийт ажилтны хурлаа хийгээд байгаа юм байна. Тодруулбал,
-Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв
-Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд
-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
-Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн
-Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв
-Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг
-Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв
-Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг
-Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг
-Багануур дүүргийн эрүүл мэндийн төв
-Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг
-Зоонозын өвчин судлалын үндэсний төв
-Дархан-уул аймгийн шарын гол, хонгор, орхон сумдын эрүүл мэндийн төв
-Хөвсгөл аймгийн зоонозын төв зэрэг эмнэлгүүд бүх ажилчдын хурлаа хийж, ажил хаялтад нэгдэхээ илэрхийлжээ.
Мөн эмч нар "Ажил хаялтын үед аливаа эрсдэл гарвал төр засаг хариуцлагыг нь хүлээгээрэй" хэмээн мэдэгдээд байгаа юм