МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ

МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ

Хуваалцах Жиргэх

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, салхины эрч ширүүссэнтэй холбоотойгоор Чингис хаан ОУНБ орчимд алсын барааны харагдац муудаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс /2025.11.07/ дор дурдсан нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орж байгааг үүгээр мэдэгдье.

2025.11.07-ны өдрийн нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь

Истанбул - Улаанбаатар /ОМ162/

ОМ162 аяллын дугаартай Истанбул-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэг Истанбулын цагаар 20:50 цагт Истанбул нисэх буудлаас хөөрч маргааш 10:00 цагт Чингис хаан ОУНБ-д бууна

Улаанбаатар-Токио-Улаанбаатар

ОМ501 аяллын дугаартай Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг 11:00 цагт Чингис хаан ОУНБ-с хөөрч, 16:35 цагт Нарита ОУНБ-д бууна.

ОМ502 аяллын дугаартай Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг 17:35 цагт Нарита ОУНБ-с хөөрч, 22:40 цагт Чингис хаан ОУНБ-д бууна.

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар

ОМ301 аяллын дугаартай Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг 11:05 цагт Чингис хаан ОУНБ-с хөөрч, 15:25 цагт Инчон ОУНБ-д бууна

ОМ302 аяллын дугаартай Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг 16:40 цагт Инчон ОУНБ-с хөөрч, 19:25 цагт Чингис хаан ОУНБ-д бууна.

Бусад нислэг хуваарийн дагуу үйлдэгдэх бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүрт нь мэдээлэл оруулж, зорчигчдод мэдээлэл хүргэх болно.

Зорчигч үйлчлүүлэгч та бүхэн цас орж, халтиргаа гулгаа үүсэх болон замын хөдөлгөөний ачааллыг харгалзан анхаарал болгоомжтой зорчиж, нислэгийн хуваарьт цагаас 2-3 цагийн өмнө нисэх буудалд очин нислэгийн бэлэн байдлыг хангах ёстойг анхаарна уу.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд