Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт Төмөр замын гарамд суудлын автомашин ачааны галт тэргийг мөргөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 04:42 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын аврах бүлгийн алба хаагчдыг очиход Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн "Prius-30” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ Шарын гол сумаас Дархан-2 өртөөний чиглэлд зорчиж байсан ачааны галт тэргийг мөргөж иргэн С /22 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргасан байна.