“Худал үгийг мянга давтаж үнэн болгох” гэсэн увайгүй арга хэрэглэж байгаа Б. Энхбаяр сайдад харамсаж байна

“Худал үгийг мянга давтаж үнэн болгох” гэсэн увайгүй арга хэрэглэж байгаа Б. Энхбаяр сайдад харамсаж байна

Хуваалцах Жиргэх

ХЗДХ-ын сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан  Ч.Номин сайдын үеийн  2024.01.30-ны өдрийн тогтоолд "Тамгагүй төр" жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлнэ гээд баталчихсан байна. Энэ Үндэсний хороог Л.Оюун-Эрдэнэ байгуулсан хэмээн мэдээлээд байсан юм. Харин үүнд УИХ-ын гишүүн Ч.Номин хариу тайлбар хийжээ. 

УИХ-ын гишүүн соёлын сайд асан Ч.Номин: Үндэсний хорооны төлөвлөгөөний хэсгээс тастаж тавьсан цаас санхүүгийн баримт биш!

Б.Энхбаяр сайд Монгол Улсын Олон Улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хорооны гишүүн, төлөвлөгөөг нь батлалцсан хүний хувьд Монгол Улс хуультай, бодлогын процесс дараалал, төлөвлөлгөө, гүйцэтгэл, хяналтын механизмтай байдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Тамгагүй төр жүжигт улсын төсвөөс ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй болохыг удаа дараа мэдэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд энэ жүжигт төсвөөс дэмжлэг үзүүлсэн болгож харагдуулах акц, гүтгэлгийг тасралтгүй явуулсан. Үнэхээр төсвийн мөнгө зарцуулсан нь баримтаар нотлогдсон бол төлөвлөгөө биш санхүүгийн баримт гаргаж тавих байсан.

Мөнгө зарцуулсан эсэх асуудал зөвхөн санхүүгийн баримтаар нотлогддог байтал улс төрийн зорилгоор, ямар ч санхүүгийн баримтгүйгээр, “Худал үгийг мянга давтаж үнэн болгох” гэсэн увайгүй арга хэрэглэж байгаа Б. Энхбаяр сайдад харамсаж байна.

Монгол, Англи улсууд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцан “Монгол хаан” жүжиг Англи Улсад тоглогдох болсон. Зөвхөн Соёлын яам гэлтгүй, Гадаад харилцааны яам, Англи Улсад суугаа элчин сайдын яам ч тодорхой хэмжээнд бодлогын дэмжлэг үзүүлсэн.

Ер нь төрөөс явуулж буй бодлого, арга хэмжээ бүрд төсөв шаардлагатай байдаггүй. Зарим үед хувийн хэвшлээ дэмжиж Олон Улсын байгууллага, улс орнууд руу албан бичиг явуулах зэрэг бодлогын ажлаа бүхий л яамд хийдэг. Зөвхөн “Тамгагүй төр” жүжигт онцгой бодлогын дэмжлэг үзүүлсэн асуудал байгаагүй.

Улс төрийн зорилгоор тасалж тавьсан тогтоолыг бүрэн эхээр нь орууллаа. Монгол Улс анх удаа нэгдсэн стратеги төлөвлөгөөтэйгөөр улсаа Олон Улсад сурталчилж, мэдээ мэдээллээ дэлхий дахинд хүргэж эхэлсэн ажлыг бүхлээр нь үгүйсгэж, харлуулж байгаад харамсаж байна. Төрийн өндөр албан тушаал хашиж буй хүн улстөржүүлж болох, болохгүй асуудлаа ялгаж салгадаг байх учиртай.

бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

зурат төсөл, тасалбар таслагч ба бичвэр нарын зураг байж магад

зурат төсөл ба бичвэр нарын зураг байж магад

зурат төсөл ба бичвэр нарын зураг байж магад

зурат төсөл ба бичвэр нарын зураг байж магад



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд