Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан товлогджээ. Тодруулбал Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “… Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн…” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ …Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн …” гэснийг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд эхлэхээр товлогдсон байна.