Төсөвт 1.5 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 138 төсөл, арга хэмжээний дийлэнх нь төсвийн тухай хуулийн шаардлага хангаагүй байна

Төсөвт 1.5 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 138 төсөл, арга хэмжээний дийлэнх нь төсвийн тухай хуулийн шаардлага хангаагүй байна

Хуваалцах Жиргэх

УИХ-ын гишүүн Ч.Номин: Төсөвт шинээр оруулж ирж буй 1.5 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 138 төсөл, арга хэмжээний дийлэнх нь төсвийн тухай хуулийн шаардлага хангаагүй байна.

Эмч, ахмадуудын тэтгэврийг хангалттай хэмжээнд нэмэгдүүлэх боломжтой төсвийг шаардлага хангаагүй, ТЭЗҮ, зураг төсөл нь хийгдээгүй буюу “улс төрийн шахааны” төслүүдэд зарцуулах гэж байгаа нь буруу.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2026 оны төсвийн төсөлд Байнгын хороо, ажлын хэсгээс оруулсан өөрчлөлтүүд Төсвийн тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчиж байгааг дүгнэсэн байна.

Тухайлбал,

67 төсөл нь шинээр эхлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээг гурван жилд дуусгах, жил бүр тэнцүү санхүүжүүлэх шаардлагыг хангаагүй.

12 төсөл нь ТЭЗҮ, зураг төсөл, хуульд заасан зөвшөөрлүүдээ бүрэн хангаагүй.

14 төсөл нь ТЭЗҮ нь байсан ч барилгын зураг төсөл, магадлалаар баталгаажсан төсөвтэй байх шаардлагыг хангаагүй.

Төлөвлөлтгүй, шаардлага хангаагүй шинэ хөрөнгө оруулалтыг олноор нэмж байгаа нь дунд хугацаанд төсвийн дарамтыг өсгөх эрсдэлийг дагуулна. Олон Улсын геополитикийн нөхцөл байдал, нүүрсний бодит үнэ зэрэг биднээс үл хамаарах олон эрсдэлийн хажуугаар дотоодын улс төрийг хүртэл төсөвт эрсдэл болгон нааж байгаад харамсаж байна.

зурат төсөл ба бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд