Улаанбаатар метро төсөлд хамтран ажиллахаар санал солилцлоо

Улаанбаатар метро төсөлд хамтран ажиллахаар санал солилцлоо

Хуваалцах Жиргэх

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Улаанбаатар метро төслийн холбогдох албаныхан БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч Үм Сүн Ён, Дэд бүтцийн санхүүжилтийн албаны захирал Ли Ки Сү нартай уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилт, явцын талаар мэдээлэл солилцов. Мөн Улаанбаатар метро төслийн ажлын явцыг танилцуулж, уг төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. 
Улаанбаатар метро төслийн ТЭЗҮ, консепц зураг төсөл бүрэн дууссан бөгөөд байгаль орчин, нийгэмд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг төслийн баг мэргэжлийн байгууллагууд хамтран гүйцэтгэж байгаа юм. Уг ажлыг ирэх 12 дугаар сард дуусгаж, зохицуулагч банк болох “JP Morgan Chase” банканд хүлээлгэн өгч хянуулна. Метроны бүтээн байгуулалтын ажлыг 2026 онд эхлүүлнэ гэдгийг хотын дарга Х.Нямбаатар хэлж байв. 
Ташрамд, БНСУ-ын Эксим банк нь Панама, Дакка, Каир хотуудын метро болон LRT төслүүдэд санхүүжилт олгож, хамтран ажиллаж байсан юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд