Энэ оны 12-р сараас эхлэн “Малчин эмэгтэйчүүд” өмчлөх эрхээ эдэлнэ

Энэ оны 12-р сараас эхлэн “Малчин эмэгтэйчүүд” өмчлөх эрхээ эдэлнэ

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ - МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД” арга хэмжээ ТӨРИЙН ОРДОНД зохион байгуулж байна.\2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр\

Энэхүү арга хэмжээг МЭХ-оос зохион байгуулж байгаа бөгөөд Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын хувьд төрийн бодлого, хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилтэд охид, эмэгтэйчүүдийн санал, дуу хоолойг хүргэх үүднээс нийслэл, 21 аймаг, 330 сумын малчин нутгийн төлөөлөл бүхий 1000 орчим эмэгтэйчүүдийг хамруулсан байна. Тус арга хэмжээнээс онцлоход монголын “Малчин эмэгтэйчүүд” өмчлөх эрхээ эдлэхээр болсон байна. Учир нь МЭХ, Үндэсний статистикийн хороотой сүүлийн нэг жилийн турш хамтран ажиллаж малчин эмэгтэйчүүдийн өмчлөх эрхийг эдлүүлэх мал тооллого хийхэд зөвхөн өрхийн тэргүүний нэр дээр бичигддэг байсныг болиулж эхнэр, нөхрийн нэрийг хамтад нь Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого хийхэд бичигддэг байхаар өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал,МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл: Энэ оны 12-р сараас эхлэн “Малчин эмэгтэйчүүд” өмчлөх эрхээ эдэлнэ. Мал аж ахуйн хөдөлмөр бол хоёр нарны хооронд хийгддэг ажлын цаггүй, амралтын өдөргүй жилийн 4 улиралд хүнд нөхцөлд хийгддэг хөдөлмөр юм.

Харамсалтай нь Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого хийгдэхэд зөвхөн “Өрхийн тэргүүний” нэр дээр өнөөг хүртэл тоологдож малчин эмэгтэйчүүд төрийн бүх төрлийн тусламж үйлчлгээнээс хоцрогдож, санхүүгийн хувьд хараат байж, хөрөнгө оруулалт хийх, зээл авч бизнес хийх боломжууд хязгаарлагдаж, жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөх нь түгээмэл болдог.

Харин энэ оны 12-р сарын Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого хийхэд бүртгэдэг А дансанд өөрчлөлт оруулахаар МЭХ Үндэсний статистикийн хороотой хамтран үе шаттай ажлууд хийсэний үр дүнд Мал,тэжээвэр амьтан, хашаа, худагийн тооллого бүртгэдэг А дансанд өөрчлөлт оруулж Үндэсний статистикийн хорооны Аргай зүйн зөвлөлийн хурал, Даргын зөвлөлүүдийн хурлуудаар хэлэлцэн баталлаа.

Малчин эмэгтэйчүүд өмчлөх эрхтэй болсоноор:

✅ Санхүүгийн үйлчилгээ авах /зээл, хадгаламж, даатгал/ боломж нэмэгдэнэ

✅ Орлогоо өөрсдөө захиран зарцуулах эрх нээгдэнэ

✅ Хөрөнгө оруулалт хийх, шийдвэр гаргах эрх сайжрана

✅ Хүүхдийн боловсрол, эрүүл мэндэд зарцуулалт нэмэгдэж, өрхийн ядуурал буурна

✅ Эдийн засгийн бие даасан байдалд хүрэхэд чухал нөлөө үзүүлнэ

✅ Жендэрт суурилсан хүчирхийлэл нэмэгдэх эрсдэлээс өөрийгөө хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтой чухал өөрчлөлт юм хэмээн онцоллоо.

бумба ба бичвэр нарын зураг байж магад

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

тасалбар таслагч ба бичвэр нарын зураг байж магад



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд