Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-аар эцэслэн баталсан 2026 оны төсвийн тухай хуульд 90 сая тонн нүүрс экспортлохоор тусгажээ. Хэдийгээр сүүлийн гурван жил нүүрсний экспортын биет хэмжээ өссөөр байгаа ч орлого нь буурсаар байгаа гэдгийг санах нь зүйтэй. Орлого буурч байгааг Хятадын дотоодын зах зээл ханасан, Хятадын дотоодод томоохон боомтуудад нөөц бүрдүүлэлт дүүрсэн зэрэгтэй холбон тайлбарлайдаг.
Монгол Улс он гарснаас хойш эхний есөн сарынб айдлаар 59.1 тонн нүүрс экспортлоод байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 26% өссөн үзүүлэлт. Энэ оны төсвийн тухай хуулььд 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Эхний есөн сарын байдлаар 70 гаруй хувийн биелэлттэй байна. Гэвч биет хэмжээ нэмэгдсэн ч орлого буурч байгаа нь БНХАУ-ын дотоодын эдийн засгийн нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх нүүрсний ханшийн хэлбэлзэл зэрэг нөлөөлжээ. Зарим судлаачид ирэх жил ч ханшийн хэлбэлзэл үргэлжилнэ гэж таамаглаж байгаа.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудад экспортын орлогыг 16.7 тэрбум ам.доллар байна гэж тооцож, төсвийн нийт орлогын 27 орчим хувь буюу 9.3 их наяд төгрөгийг уул уурхайн салбараас бүрдүүлэхээр төлөвлөжээ.