Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан 300 гэрчийн нэр

Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан 300 гэрчийн нэр

Оюутолгойн Хянан шалгах түр хороо 12 дахь удаагийн ээлжит хурлаа зохион байгууллаа.

Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу нээлттэй сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулах талаар хэлэлцэж, тус сонсголд гэрчээр дуудагдах 300 гаруй албан тушаалтан, иргэдийн нэрсийг тогтоолоор батлав. 

Мөн уг сонсголд Ерөнхий сайдаар ажиллаж байсан 7 албан тушаалтан дуудагдсан байна. Тодруулбал, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, М.Энхболд, Н.Алтанхуяг, С.Батболд, С.Баяр, Ч.Сайханбилэг нарын 7 Ерөнхий сайд дуудагджээ.

Тус сонсголд дуудагдаж буй гэрчүүдийн хувьд нэг талдаа сонсголд биечлэн ирж, Оюутолгойтой холбоотой иргэд олон нийтэд эргэлзээтэй асуудлыг өөрийн биеэр тайлбарлан, бодит үнэн мэдээллийг өгөх боломж гэж харж байна гэдгийг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал тодотгосон юм. 

Энэхүү сонсголоор Жавхлант, Шивээ толгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар, 2025 оны 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон санхүүжилтийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар сонсгол хийнэ.

Уг сонсголд дуудагдсан хүмүүсийн нэрсийг  танилцуулж байна. 

бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй

бичвэр нарын зураг байж магад

бичвэр-н график зураг байж магадгүй

бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд