Онцгой байдлын хурандаа АЛБАНЫ МАШИНААР хар тамхи зөөвөрлөжээ

Онцгой байдлын хурандаа АЛБАНЫ МАШИНААР хар тамхи зөөвөрлөжээ

Өнгөрөгч долоо хоногийн лхагва гараг буюу арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Онцгой байдлын хурандаа хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргээр саатуулагдсан байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга М.Пүрэвжав нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах төрлийн бодис болох “мөс”-ийг бусдаас дамжуулан авч явахад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид саатуулжээ.  

Тэрбээр хэрэг үйлдэхдээ албаны автомашин унаж явсан гэх бөгөөд автомашиныг журамлаж, түүнд хар тамхи дамжуулсан этгээдийг цагдан хориод байгаа юм.

Харин М.Пүрэвжавыг уг хэрэгтэй холбогдуулан ажлаас нь чөлөөлснөөс өөрөөр хариуцлагын асуудал яригдаагүй байна.

Сануулахад, тэрбээр "Мон та реп" хамтлагийн гишүүн бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн туслахаар ажиллаж байгаад мөн хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгт нэр холбогдож, улмаар эрүүл мэндийн гэх шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөөд удалгүй албандаа эргэн орж байсан юм.



Сэтгэгдэл

Нийт: 1 сэтгэгдэлтэй

  • Зочин (59.153.113.132)
    Энэ Ариунбуян бузартай нь хамт төрийн тусгай албанаас үтэр түргэн зайлуулах хэрэгтэй нөхөр хурандаа Хүрэлсүх гуай таны цэргийн нэр төр алдар хүндийг шаварт хутгаад байгаам биш үү таны багын анд Ариунбуян чинь нэг муу хип хоп дуучин бандид цэргийн дээд цол хурандаа олгочихоод шүү муусайн малнууд 2026 он гэхэд энэ онцгойгоос ор сураггүй далд орох өдөр ирнээ гайгүй
    2025 оны 11 сарын 17 | Хариулах
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд