Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал

Хуваалцах Жиргэх

Монгол Ардын Нам өнөөдрийн байдлаар 314.961 гишүүнтэй бөгөөд энэ удаагийн Их хуралд сонгогдсон нэг төлөөлөгч намын 140 гишүүнийг төлөөлж байгаа юм. Монгол Улсын засаг захиргааны 2212 нэгжид Монгол Ардын Намын 2810 анхан, дунд шатны байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 338 сум, тосгон, нийслэлийн 204 хорооны намын хороо, 21 аймгийн төвийн сумын намын үүрүүд тус бүрээс нэг эрэгтэй, нэг эмэгтэй төлөөлөгч сонгогдон иржээ. Нийт төлөөлөгчдийн 57.9 хувь нь анх удаа Их хуралд сонгогдон оролцож байгаа бол 17.4 хувь нь хоёр, 10.1 хувь нь гурав, 6.7 хувь нь дөрөв, 4.9 хувь нь тав дахь удаагаа сонгогдсон байна. Их хурлын төлөөлөгчдийн 916 буюу 40.1 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаагаараа онцлогтой. 104 жилийн түүхэнд хамгийн олон төлөөлөгчтэй, тэр дундаа хамгийн олон эмэгтэй төлөөлөлтэй Их хурал болж байна. Их хурлын төлөөлөгчдийн насны ангиллыг авч үзвэл 292 буюу 13 хувь нь 21-35, 914 буюу 40.7 хувь нь 36-45, 794 буюу 35.3 хувь нь 46-60, 247 буюу 11 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байгаа нь намын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл бүрэн хангагдсаны илэрхийлэл бөгөөд нийт төлөөлөгчдийн дундаж нас 46 байгаа юм. Монгол Ардын Намын 31 дүгээр Их хуралд сонгогдсон төлөөлөгчдөөс хамгийн ахмад нь Монгол Ардын Намын дарга асан 100 насыг зооглож байгаа Гомбожавын Очирбат, Монгол Улсын гавьяат багш, 85 настай Доржийн Амар нар байгаа бол хамгийн залуу төлөөлөгч Дорноговь аймгийн СДМОХ-ны тэргүүн 21 настай Батсүхийн Билгүүн байна.

Яг одоо тайлан илтгэл болон мэндчилгээ сонсож байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд