Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дорноговь аймаг, Сайншанд сум 6 дугаар баг автозамын хажуу руу суудлын автомашин онхолдож автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 23:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашинд иргэн Б /63 настай, эрэгтэй/, Ч /33 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 10 минут ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмчид хүлээлгэн өгсөн.
Төв аймаг, Сэргэлэн сум Авдар багийн “Ээж хад” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 60 км, сумын төвөөс урд зүгт 48 км/ суудлын автомашинтай 4 иргэн /2 том хүн, 2 хүүхэд/ цасанд суусан гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Hilux” загварын 4 зорчигч /2 том хүн, 2 хүүхэд/-той суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.