“Honda”-гийн машины парад Гиннесийн амжилт тогтоожээ

“Honda”-гийн машины парад Гиннесийн амжилт тогтоожээ

 Японы төвийн нутагт болсон “Honda” компанийн 832 ширхэг спорт машины парад нь Гиннесийн дэлхийн дээд амжилтын номд Японы авто машин үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн машинуудын хамгийн том парад хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн гэж тус компани өнөөдөр мэдэгджээ.

 

Өнгөрсөн бямба гарагт Миэ мужийн Сүзүка тойрог замд болсон уг парадыг хоёр хүний суудалтай “S660” спорт загварын мини авто машин худалдаанд гарсны 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан байна. Уг авто машиныг 2022 оноос үйлдвэрлэхээ больжээ.

 

“Honda” компани машины парадын өмнөх Гиннесийн дээд амжилтыг 2010 онд тогтоож байсан бөгөөд 1991 онд худалдаанд гарснаасаа хойш 1996 он хүртэл үйлдвэрлэгдсэн 569 ширхэг “Beat” загварын хоёр суудалтай спорт мини машинаар тогтоож байлаа.

 

Бямба гаргийн үйл ажиллагааг “S660” авто машин эзэмшигчдийн бүлэг зохион байгуулжээ. Түүнчлэн уг тээврийн хэрэгслийг зохион бүтээх, үйлдвэрлэхэд оролцсон “Honda”-гийн ажилтнууд мөн оролцсон байна.

 

“Жолооны хүрдний ардах баяр баясгаланг эрэлхийлэх зорилгоор “S660”-ыг бүтээсэн бөгөөд олон шүтэн бишрэгчийнхээ хайрыг татсаар байна. Энэхүү авто машиныг өнөөг хүртэл улс орон даяар жолоодсоор байна” гэж “Honda”-гийн мэдэгдэлд дурджээ.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд