Монгол Ардын намын Бага хурлын 479 гишүүдийг шинэчлэн өргөтгөж нийтдээ 597 бага хурлын гишүүнтэй боллоо

Монгол Ардын намын Бага хурлын 479 гишүүдийг шинэчлэн өргөтгөж нийтдээ 597 бага хурлын гишүүнтэй боллоо

Хуваалцах Жиргэх

МАН-ын их хурал өнөөдөр өглөө 06.40 цагийн үед өндөрлөсөн. Бага хурлын гишүүдээ сонгож чадахгүй байснаар хурлыг нэг өдөр, шөнөөр сунгасан юм. МАН-ын Бага хурлын гишүүнд Ц.Анандбазар нэрээ дэвшүүлэхэд Булган аймгаас их хуралд төлөөлөгчөөр оролцсон гишүүд эсэргүүцэж, Булган аймгийн тухайд будлиан гарсан байна.

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хуралд нийтдээ 2255 төлөөлөгч сонгогдож, 2247 төлөөлөгч оролцлоо. Монгол Ардын намын их хурлын төлөөлөгчдийн 94,95 хувийн саналаар намын шинэ даргаар Ням-Осорын Учралыг сонголоо.

Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг хэлэлцэн баталлаа.

Намын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хассан байна.

Монгол Ардын намын Бага хурлын 479 гишүүдийг шинэчлэн өргөтгөж нийтдээ 597 бага хурлын гишүүнтэй боллоо

Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонголоо.

Ийнхүү гурав хоног хуралдсан Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал амжилттай болж өндөрлөлөө.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд