Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь ДАШТ буюу 1.2 сая ам.долларын шагналын сантай "StarLadder Budapest Major 2025" тэмцээн энэ сарын 24- нд Унгарын Будапешт хотноо эхэлнэ. Тус тэмцээнд манай улсаас "The MongolZ" болон "The Huns Esports" баг оролцохоор бүртгүүлжээ. Тус тэмцээнд оролцох "The MongolZ" багийн бүрэлдэхүүнд SENZU багтжээ.
Тодруулбал, "The MongolZ" баг дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, "Senzu"-г зургаа дахь тоглогчоор бүртгүүлсэн талаар тэмцээн зохион байгуулагчид өнгөрсөн шөнө мэдээлсэн байна.
"The MongolZ"-ынхон өнгөрсөн аравдугаар сард Senzu-г сэлгээнд суулгаж буйгаа зарлаж, "controlez" буюу Б.Өнөдэлгэрийг түр орлон тоглогчоор багтаа нэгтгэсэн юм.