Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг өөрийн йцахим хуудсаараа дамжуулан Улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг маань түр хугацаагаар хойшилсон ч удахгүй хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэж байна
Харин энэ хооронд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа талуудаас миний тухай Тамхины хяналтын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор “нүүрсчин”, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 500 сая төгрөг тараасан мөн гэр бүлтэй маань холбоотой үндэслэлгүй ээлжит гүтгэлгүүд гарсаар байна. Эдгээр мэдээллийг эрс няцааж байна. Хагас тэрбум төгрөг хэвлэл мэдээлэлд тараах шаардлага, боломж, шалтгаан огтхон ч байхгүй.
Эсрэгээрээ, бидний ажилд үнэтэй дэмжлэг үзүүлж, үр хүүхдүүдийнхээ эрүүл орчин, нийгмийн сайн сайхны төлөө дуугарч байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдэдээ баярлалаа.
Гүтгэлэг бүрийн ард тодорхой улс төр, бизнесийн ашиг сонирхол нуугдаж байгааг олон нийт улам илүү ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Нийгмийн эрүүл мэндийн бодлогоос давсан ямар ч ашиг сонирхол байж болохгүй гэдэг зарчмынхаа төлөө бид тууштай зогсоно.
Гүтгэлэг гаргаж байгаа талуудад хандаж хэлэхэд энэ хуулийн ач холбогдлыг та бүхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймээс ийм явуургүй аргаа болиод эрх зүйн шинэ орчиндоо хэрхэн үр дүнтэй ажиллах талаасаа бодлого бодсон нь та бүхэнд илүү хэрэгтэй болов уу хэмээн бичжээ.