Кино зураг авалтад ашиглах зориулалттай хуурамч долларыг Банкинд  солиулахыг завджээ

Кино зураг авалтад ашиглах зориулалттай хуурамч долларыг Банкинд солиулахыг завджээ

Хуваалцах Жиргэх

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “.. банканд хуурамч доллар илэрсэн” гэх дуудлага мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал, Иргэн Д нь хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэгт эд мөрийн баримтаар мөнгөн тэмдэгт нэг ширхгийг хураан авч, шалгаж байна. Бүртгэгдсэн гомдол мэдээлэлд илэрсэн мөнгөн тэмдэгт нь кино зураг авалтад ашиглах зориулалттай “Copy” “Motion picture purposes” гэх бичиглэлтэй мөнгөн дэвсгэрт байсан нь тогтоогджээ.

Иймд банк болон арилжааны байгууллагууд нь мөнгөн дэвсгэртийн тусгай тэмдэг, тэмдэглэгээг шалгах мэргэжлийн төхөөрөмжтэй тул хуурамч мөнгөн дэвсгэртийг солиулахаар оролдох нь хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд