16 настай охиныг хэрцгийгээр амиа алдахад хамт байсан Э.Номин-Эрдэнийг үргэлжлүүлэн хорино

16 настай охиныг хэрцгийгээр амиа алдахад хамт байсан Э.Номин-Эрдэнийг үргэлжлүүлэн хорино

Хуваалцах Жиргэх

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Н-г “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл арилаагүй үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай санал ирүүлснийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүх прокуророос шүүхэд танилцуулсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор болон яллагдагчийн өмгөөлөгчийн санал, тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч Э.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл арилаагүй гэж дүгнэн мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2025 оны 11дүгээр сарын 24-ний өдрөөс 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд