ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ХЭВИЙН БАЙНА

ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ХЭВИЙН БАЙНА

Хуваалцах Жиргэх

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэл өглөө. Тэрээр өнөөдөр өглөөний байдлаар \2025 оны 11.20\ шатахууны нийлүүлэлт хэвийн байна. Мөн нийслэлийн хэмжээнд төвийн шатахуун түгээх станцуудын оочер дараалалгүй хэвийн болсон байна хэмээн мэдээллээ. 

Өнөөдрийн АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2025 оны 11 дүгээр сарын 20-ны 08:10 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 275 вагон цистерн (цс) газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэгдэж байна.

Үүнд:

Дизелийн түлш – 158 вагон

АИ-92 бензин – 81 вагон

АИ-95 бензин – 2 вагон

Пропан – 9 вагон

Бутан – 8 вагон

Газ – 1 вагон

Онгоцны түлш – 15 вагон

Масло – 1 вагон

АИ-92 бензин нийлүүлж буй нийт 81 цистерн байна.

Хүрэх өртөөгөөр нь ангилбал:

Рашаант– 2 цс

Дархан- 3 цс

Сайншанд – 7 цс

Толгойт – 43 цс

Улаанбаатар – 15 цс

Чойр – 3 цс

Эрдэнэт – 8 цс тус тус байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд