АХМАД НАСТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДОЛООН ТӨВИЙГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАНА

АХМАД НАСТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДОЛООН ТӨВИЙГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАНА

Хуваалцах Жиргэх

Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Азийн хөгжлийн банкны Хүний болон нийгмийн хөгжлийн хэсгийн Эрүүл мэндийн ахлах ажилтан Эмико Масаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банктай хамтран ”Ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээ, тогтолцоог хөгжүүлэх нь” техник, туслалцааны төсөл болон буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Төсөл хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид манай улсад 2025 оны 11 дүгээр сарын 17-оос 20-ны өдрүүдэд ажиллаж байна.

Уулзалтаар дээрх төслийн хүрээнд Монгол Улсад ахмад настны урт хугацааны тусламжийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, холбогдох талуудын оролцоог ханган ажиллах болон бүх түвшинд чадавх бэхжүүлэх талаар санал солилцож, талууд хүчин чармайлт гарган хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад Азийн хөгжлийн банкны Хүний болон нийгмийн хөгжлийн хэсгийн мэргэжилтэн Жэ Кён Ким, Урт хугацааны тусламжийн бодлого, санхүүжилтийн зөвлөх Сүүнман Квон, Петер Чан бол Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг нарын албаны хүмүүс оролцлоо.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд