ОХУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

ОХУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

Хуваалцах Жиргэх

Москва хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтын үеэр Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов нар хэлэлцээр хийлээ.

ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов, манай улс санхүүгийн чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж, туршлагаа хуваалцахдаа таатай байх болно гээд төсөв боловсруулах, батлах үйл явцыг тоон технологид шилжүүлэх, санхүүгийн удирдлагад хиймэл оюун ухааны технологи нэвтрүүлэх зэргээр харилцан хамтран ажиллахыг чухалчиллаа.

Сангийн сайд Б.Жавхлан, тус улсын хиймэл оюун ухаан зэрэг технологийн дэвшлийг ашиглан төсөв боловсруулах үйл явцаас туршлага солилцох, санхүүгийн зах зээлийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.

Хоёр тал ийнхүү дээрх чиглэлүүдэд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.

Мөн хоёр улсын Сангийн сайд нар, Монгол, Оросын Засгийн газрын тэргүүнүүдийн хооронд байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Нэн тэргүүнд худалдааг нэмэгдүүлэх, төлбөр тооцоог хялбарчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай боломжийг харилцан бүрдүүлэхэд хамтран ажиллахад санал нэгдлээ.

Үүнээс гадна хамтарсан хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг зохицуулах зэрэг хоёр талын санхүүгийн харилцааны гол сэдвүүдийн талаар санал солилцлоо.

‎"‎ליכתם M‎" гэсэн бичвэр‎ нарын зураг байж магад



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд