АЛБА ХААГЧИД 23 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 132 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА

АЛБА ХААГЧИД 23 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 132 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.17-11.23/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 102 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 23 иргэний амь насыг авран хамгаалж, 132 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Нийт дуудлагын 83 нь обьектын гал түймэр, 1 нь газар хөдлөлт, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд